Хайлт хийх

“УЛААНБААТАР БҮК”ХК-ИЙН 35 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН  “ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 06 сарын 10
“УЛААНБААТАР БҮК”ХК-ИЙН 35 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН  “ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Энэ онд “Улаанбаатар БҮК” ХК-ийн 35 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр компанийн нийт ажиллагчдын 0-16 насны 180 хүүхдүүдэд гарын бэлэг өгөх, хүүхдүүдийн дунд төдийгүй ажиллагчдын ар гэрийнхэнд байгууллагын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, авъяастан хүүхдүүдийг шалгаруулах зорилгоор дуу, гар зураг, эссэ бичлэгийн тэмцээнийг 3 насны ангиллаар амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд:  
⦁    Бага нас (0-6 нас) – дууны тэмцээнд 12 хүүхэд,
⦁    Дунд нас (6.1-12 нас) – гар зургийн тэмцээнд 19 хүүхэд,
⦁    Ахлах анги (12.1-16 нас) – эссе бичлэгийн уралдаанд 5 хүүхэд тус тус оролцсон.

Уралдааны 1-р байруудын эздээс танилцуулвал:
1.    Бага насны ангилалд, ТБХЭЦ-ийн туслах ажилтан Б.Ганзоригийн хүү Чинзориг 1-р байр
2.    Дунд насны ангилалд, Цахилгааны инженер Д.Оюунбилэгийн хүү Цэрэнбалтав 1-р байр
3.    Ахлах анги ангилалд, Ковшийн оператор Т.Алдарбаярын охин Чимэгсүрэн 1-р байр 
тус тус эзэлсэн байна.      

Баярын өдөрлөгийн үеэр: 

Энэ жилийн онцлох үйл явдал бол ажиллагчдын ар гэрийнхэнд үйлдвэр танилцуулах үйл ажиллагаа байлаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, үйлдвэртэй танилцаж, Монгол улсын бүтээн байгуулалтанд оролцож буй аав ээжээрээ хүүхдүүд маань бахархах сэтгэл төрсөн гэдэгт эргэлзэхгүй байна.

 “УЛААНБААТАР БҮК” ХК
2019.06.01