“ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ 2019”
2019 оны 06 сарын 12
Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 77 жилийн ойн ажлын хүрээнд баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс зохион байгуулдаг “Шилдэг шимтгэл төлөгч, Ажил олгогчийн зөвлөгөөн 2019” арга хэмжээ 2019 оны 6-р сарын 10-ны өдөр зохион байгууллагдлаа.
Нийгмийн даатгалын хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж , нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажилд идэвхи зүтгэл гарган ажиллаж, даатгуулагч иргэдийн төлөө хуулийн хүрээнд үнэнч шударгаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, хамтран ажиллаж байгаа тул Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс “ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ” компаниар манай компани шалгарлаа.