Компани сардаа 1000тн төмөр хийц эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд том оврын хүнд жин бүхий хийц үйлдвэрлэх асуудлаар шаардлагатай
"УЛААНБААТАР БҮК" ХК
“УЛААНБААТАР БҮК” ХК нь анх 1984 онд “Байшин Үйлдвэрлэх Комбинат” нэртэй улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, тухайн үедээ Улаанбаатар хотын орон сууцны барилга байгуулалтын 70 орчим хувийг, Дархан, Эрдэнэт зэрэг төвийн бүсийн хот суурингуудын бүтээн байгуулалтыг бетон зуурмаг болон төмөр бетон хийц эдлэлээр хангаж ирсэн байна.
Манай компани нь анх 1984 онд “Байшин Үйлдвэрлэх Комбинат” нэртэй улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, тухайн үедээ Улаанбаатар хотын орон сууцны барилга байгуулалтын 70 орчим хувийг, Дархан, Эрдэнэт зэрэг төвийн бүсийн хот суурингуудын бүтээн байгуулалтыг бетон зуурмаг болон төмөр бетон хийц эдлэлээр хангаж ирсэн байна.
1998 он хувьчлагдаж өнөөдөр Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болон үйл ажиллагаагаа явуулж байна. 2006 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа шинэчлэн хөгжүүлэх зорилт тавьж хэрэгжүүлснээр өнөөдөр барилгын салбараас гадна зам тээвэр, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад өндөр технологи шаардсан нарийн хийц загварын бүтээгдэхүүнээр хангах бүрэн бололцоотой болсон.
Одоогийн байдлаар орчин үеийн технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмжүүдээс гадна 1,345м өөрийн төмөр зам, өндөр даацын гүүрэн кранууд, хагас автомат хэмжилттэй чанар хяналтын лаборатори, технологийн харилцан уялдааг хангасан зохион байгуулалт бүхий үйлдвэрлэлийн цогц бааз, мэргэжлийн инженер техникийн ажилчидтайгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг чанар стандартын дагуу харьцангуй хямд өртгөөр үйлдвэрлэн хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Бид барилга, зам тээвэр, дэд бүтцийн салбарын хэрэгцээт бүтээгдэхүүний талаар тогтмол судалгаа явуулж, тэдгээрийг дотоодын түүхий эдээр үйлдвэрлэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн захиалгын дагуу тусгай шаардлага бүхий хийц эдлэлүүдийг үйлдвэрлэж тогтмол хамтран ажиллаж байна.
Үйлдвэрийн нийт талбай-140,000м2
Үйлдвэрийн барилгын талбай-25,000м2
Захиргааны барилгын талбай- 6,000м2
Бэлэн бүтээгдэхүүний задгай талбай-42,000м2
Өөрийн төмөр зам-1,345м
Алсын хараа:
Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэж, хэрэглэгчиддээ шинэ технологийн шийдлээр олон улсын стандартын үнэ цэнийг хүргэнэ.
Эрхэм зорилго:
Бид барилга дэд бүтцийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн хувьд монгол улсын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна.
Үнэт зүйлс:
Бүтээгдэхүүн: Бид “бүтээгдэхүүнийн чанар”-ыг эрхэм болгон өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг тасралтгүй сайжруулан ажилладаг.
Үйлчлүүлэгч: Бид “Үйлчлүүлэгчдээ сонсож” тэдний эрэлт хэрэгцээг хангахын төлөө ажилладаг.
Компани ажилтан: Бид үргэлж шилдэг нь байна.